Олон улсын аялалын даатгал


Хэн хамрагдаж болох вэ?

3 сартайгаас 80 хүртэл насны гадаадад зорчиж буй иргэд хамрагдах боломжтой.

Даатгагдах эрсдлүүд:

Үндсэн хамгаалалт
  • Гэнэтийн өвчлөл
  • Гэнэтийн осол
Нэмэлт хамгаалалт
  • Ачаа тээш, бичиг баримт алдах
  • Ачаа тээш болон нислэг саатах
  • Хуулийн хариуцлага хүлээх
Асуудал үүссэн үед та ямар арга хэмжээ авах вэ?
  • 48 цагийн дотор доорх хаягуудаар өөрийн овог нэр, даатгалын гэрээний дугаар, тантай холбоо барих утас, эмнэлгийн нэр, үүссэн асуудал зэрэг мэдээллийг өгөх
  • Үүссэн асуудалтай холбоотой нотлох баримтууд, мөнгө төлсөн зарлагын баримт зэргийг хадгалах
МОНГОЛ УЛСЫН
Ассистент сервис үзүүлэх ERV China компанийн
  • Утас: +8610 8441 6525
  • Факс: 8610 8451 1175
  • И-мэйл: nomin@ervchina.com
Нөхөн төлбөр хүсэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?
  • Даатгуулагчийн өргөдөл
  • Даатгалын гэрээний эх хувь
  • Даатгалын тохиолдол болсон тухай холбогдох байгууллагын акт, дүгнэлт, шийдвэр, тодорхойлолт
  • Эмнэлэгийн байгууллагын дүгнэлт, эмчлүүлсэн магадлагаа, эмчилгээний тухай бичилт хийсэн амбулаторийн карт болон өвчний түүх, эмнэлэгийн хуудас,  цагдаагийн байгууллага, нислэгийн компани, шүүх, прокурор, мөрдөн байцаах газрын аюул осол болсон тухай албан бичиг зэрэг баримт бичиг
Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?
Дараах үндэслэлүүдийг харгалзан хураамжийг тогтооно. Үүнд: 
  • Зорчих улс
  • Зорчих хугацаа
  • Даатгуулагчийн нас
  • Гэр бүл, хамт олноороо зорчих эсэхээс хамаарна.