Хурдан морь унаач хүүхдийн даатгал


Мэргэжлээс шалтгаалах болон ердийн өвчин, гэнэтийн ослын  улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах 

Даатгагдах эрсдлүүд 

  • Хурдан морины уралдаан, сунгааны үеийн бүх төрлийн эрсдэл 
  • Морь малнаас унах, чирэгдэх, дайруулах, өшиглүүлэх, хазуулах, мөргүүлэх / уралдаанаас бусад үед / 
  • Байгалийн эрсдэл /цасан шуурганаар хөлдөх, осгох, хурц наранд цохиулах, газар хөдлөлт, үер, аянга цахилгаан, хүйтэн бороо, мөндөрт цохиулах/ 
  • Тээврийн хэрэгсэлд дайруулах, мөргүүлэх, шүргүүлэх, тээврийн хэрэгсэлд зорчих үеийн зам тээврийн осол 
  • Гал түймэр, угаарт цохиулах 
  • Тэжээвэр болон зэрлэг араатан амьтанд хазуулах, ноцуулах, дайралтанд өртөх 
  • Даатгалд хамрагдах хүмүүс 
  • Хурдан морь унаач хүүхэд  

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

  • Хураамжийн хувийг дараах үндэслэлүүдийг харгалзан тогтооно. Үүнд: 
  • Даатгалын хамрах хүрээ, 
  • Даатгалд хамрагдах хугацаа
  • Даатгуулагчийн сонгосон эрсдлүүд 

НӨХӨН ТӨЛБӨР АВАХДАА ЯМАР МАТЕРИАЛ, баримт БҮРДҮҮЛЭХ ВЭ?

  • Даатгуулагчийн хууль ёсны асран хамгаалагчийн өргөдөл
  • Гэрээт баталгааны эх хувь
  • Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, эмчийн хяналтанд байсан бол үргэлжилсэн хугацааг баталгаажуулах бичиг баримт, өвчний түүх, эмчилгээ үйлчилгээнд төлсөн төлбөрийн баримтууд 
  • Даатгалын тохиолдол болсон тухай холбогдох байгууллагын акт, дүгнэлт, шийдвэр, тодорхойлолт