Приус даатгал


Номин даатгал ХХК эко хүлгийн эзэддээ зориулан төлбөрийн уян хатан нөхцөлтэй ПРИУС ДААТГАЛ-ын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ. 
Бид таны автомашиныг дараах төрлийн эрсдлээс хамгаална.
 Даатгалын эрсдэл:Хамгаалалтын хэмжээ  
 Даатгуулагч жолоодох үеийн зам тээврийн осол  100%
 Замын хөдөлгөөнд оролцох үед бусад этгээд мөргөөд зугтах  100%
  Даатгуулагчийн зөвшөөрөлтэй этгээд жолоодох үеийн зам тээврийн осол 100%
 Зогсоол, талбайд байрлаж байх үед биет зүйл унах, барилгын нуралт, сантехник, цахилгааны нөлөөллөөс үүдэн гарах эрсдэл  100%
 Гуравдагч этгээдийн санаандгүй үйлдлийн улмаас учирсан хохирол 100%
 Мал, амьтны нөлөөгөөр үүсэх эрсдэл 100%
 Зориулалтын зогсоол, гараж, нийтийн эзэмшлийн бус талбайд автотээврийн хэрэгслийг оруулах, хөдөлгөх, байрлуулах үеийн хохирол 80%
 Санамсаргүй үйлдлийн улмаас салхины шилэнд учирсан хохирол 80%
 Гал түймэр, дэлбэрэлт  80%
 Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи, цасан ба шороон шуурга/  80%
 Хулгай дээрэм, түүний үр дагавараас шалтгаалан даатгалын зүйлд учирсан хохирол
 80% 

Даатгалын хураамж
№  Автотээврийн хэрэгслийн марк  Даатгалын гэрээ  Даатгалын хураамж /сар/  
 1 TOYOTA Prius 40  22,000,000  40,000
 2 TOYOTA Prius 30 13,000,000  25,000
 3 TOYOTA Prius 20  8,000,000  20,000
 4 TOYOTA Prius 11  6,500,000 15,000
 5 TOYOTA Prius 10  5000,000 13,000

Приус автомашины төрлөөс хамааран сар бүр дараах хураамжийг төлөх ба хураамжийг бүтнээр төлсөн тохиолдолд 10 сарын хураамжтай тэнцэх хэмжээний хураамж төлөх юм.