Нөхөн төлбөртэй холбоотой асуултууд


  • Замын цагдаагийн 102, 124 утсанд ослын дуудлага өгч, хэмжилт хийлгэн буруутай этгээдийг тогтоолгох 
  • Номин даатгал ХХК-ийн 75775555 шуурхай дуудлагын утсанд дуудлага өгөх 
  • Хохирлын үнэлгээ хийлгүүлэх 
  • Нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн Номин даатгал компанийн нөхөн төлбөрийн албанд хүлээлгэн өгөх

Даатгуулагч материалаа бүрэн бүрдүүлж өгснөөс хойш ажлын 3-14 хоногийн дотор


  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд жолоочийн даатгалын тухай хуулийн “5.1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна”, “5.3. Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үйл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна” гэж зааснаар бүрэн даатгуулсан тохиолдолд таны буруутай үйлдлээс учирсан хохирлыг хуулинд заасан хариуцлагын хэмжээнд багтаан 100% барагдуулна. 
  • Сайн дурын даатгалын хувьд гэрээнд даатгуулагчийн хариуцах хэсгийг тусгасан бол хохирлын дүнгээс даатгуулагчийн хариуцах хэсгийг хассан дүнгээр олгоно. 
  • Даатгуулагч даатгалын зүйлийг /автотээврийн хэрэгсэл, хөрөнгө/ зах зээлийн үнээр даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээ, зах зээлийн үнэлгээнд харьцуулсан дүнгээр нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно. .

Даатгалын зүйлийн үнийг үндэслэн даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцсон үнийг хэлнэ.

Даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгалын компанид төлж буй үнийг хэлнэ.

Даатгуулагчийн даатгуулж буй автотээврийн хэрэгсэл, эд хөрөнгө, эдийн бус ашиг сонирхол.

Хохирлын үнэлгээг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч эрх бүхий үнэлгээний компаниар хийлгүүлэх ба хэрэв та үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол өөр үнэлгээний компаниар үнэлүүлэх эрхтэй..

Даатгуулагч даатгалын үнэлгээнд багтаан жилд хэдэн ч удаа нөхөн төлбөр авч болно.

Хэсэгчилсэн хохирлыг нөхөн төлөхдөө даатгагч эвдэрч гэмтсэн эд анги, сэлбэгийг сольж өгсөн тохиолдолд хуучин сэлбэг, үлдэгдэл болон хэрэглэгдэж байсан бусад тоног төхөөрөмж хэрэгслүүд даатгагчийн өмчлөлд шилжинэ.

Жолоочийн хариуцлагын Албан журмын даатгал нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ..

Болсон дохиолдолыг фото зургаар бичлэгээр тухайн орчин нөхцөлийг тодорхой баримтжуулж сүлжээтэй газраас мэргэжилийн байгууллагуудруу холбогдох

Таны автомашины өмчлөл хувь хүн бол шаардлаггүй албан байгууллагын нэр дээр байгаа бол шаардлагтай.


Жолоочийн даатгалтай холбоотой асуултууд

Даатгуулагч даатгалын хугацаа дуусахаас өмнө автомашинаа зарсан тохиолдолд даатгалын гэрээг цуцалж үлдэх хураамжийг өөртөө авч болно. Даатгал цуцлах үеийн даатгуулагчид үлдэх хураамж нь ашигласан хугацааны хураамж, олгосон нөхөн төлбөрийн дүн, даатгалын компанийн үйл ажиллагааны зардлыг хассан дүн байна.

Даатгуулагч даатгалын хугацаа дуусахаас өмнө автомашинаа зарсан тохиолдолд даатгалын гэрээг цуцалж үлдэх хураамжийг өөртөө авч болно. Даатгал цуцлах үеийн даатгуулагчид үлдэх хураамж нь ашигласан хугацааны хураамж, олгосон нөхөн төлбөрийн дүн, даатгалын компанийн үйл ажиллагааны зардлыг хассан дүн байна.

Жолоочийн хариуцлагын даатгалд тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчээс гадна 5 хүртэлх жолоочийг нэр дурьдсан жолоочоор бүртгэн даатгуулах боломжтой.