Даатгалын нөхөн төлбөрийн үйл ажиллагаа нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгждэг. Даатгуулагч даатгалын гэрээний зүйл заалтуудтай бүрэн танилцсаны үндсэн дээр даатгалын гэрээг байгуулаагүйгээс болоод даатгагч болон даатгуулагчдийн хооронд үл ойлголц бий болох тохиолдол бий. Даатгагч зарим тохиолдолд тодорхой үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзаж болох ба энэ нь зөвхөн даатгалын гэрээ, холбогдох хууль эрх зүйн хүрээнд хэрэгждэг. Даатгуулагч та дараах хууль тогтоомжуудтай танилцан хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлж, эрх ашгиа хамгаалуулж, даатгалын үр шимийг ёс журмын дагуу хүртэх эрхээ эдлээрэй.
Бусад холбогдох хууль ,акт,журмыг www.legalinfo.mn, www.frc.mn-ээс үзнэ үү.