Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал

Гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах тохиолдолд үйлчилнэ.

Хэн хамрагдаж болох вэ?
Бүх төрлийн байгууллагад ажиллаж буй ажилтан албан хаагчид 

Даатгагдах эрсдлүүд 
  • Гэнэтийн осолд өртөх
  • Гэнэт өвчлөх
Нөхөн төлбөрийн хүсэлт гаргахдаа ямар материал бүрдүүлэх вэ?
  • Даатгуулагчийн өргөдөл
  • Даатгалын гэрээний эх хувь
  • Даатгалын тохиолдол болсон тухай холбогдох байгууллагын акт, дүгнэлт, шийдвэр, тодорхойлолт 
  • Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тухай магадлагаа, үргэлжилсэн хугацааг баталгаажуулсан бичиг баримт, эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээ, онош, , өвчний түүх, эмчийн хяналтанд байсныг нотлох баримтууд
Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

Дараах үндэслэлүүдийг харгалзан хураамжийг тогтооно. Үүнд: 

  • Даатгуулагчийн эрхэлдэг ажил, мэргэжлийн онцлог, ажил үүргийн хуваарь 
  • Даатгалд хамрагдах хугацаа
  • Даатгалын үнэлгээ