ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Номин Даатгал” ХХК нь Монголын томоохон групп компаниудын нэг болох Номин Холдинг ХХК-ийн гишүүн компани болж 2001 онд байгуулагдан тогтвортой үйл ажиллагаа явуулж, чадварлаг удирдлага, нэг санаатай хамт олны хүчээр монголдоо нэр хүнд бүхий өөрийн байнгын харилцагчидтай компани бөгөөд үйл ажиллагаа нь жил бүр өргөжин тэлсээр байна.

Бид төрийн болон төрийн бус байгууллагууд,гадаад дотоодын томоохон компаниуд, иргэдтэй урт хугацаанд хамтын ажиллагаатай байхыг эрхэм зорилго болгон ажилладаг.

Харилцагчийнхаа хүсэл сонирхол, үйл ажилллагаанд нь нийцүүлэн боловсруулсан уян хатан нөхцөл бүхий даатгалын бүтээгдэхүүнүүдийг цаг тухайд нь нэвтрүүлж, даатгалын мэргэжлийн цогц үйчилгээг үзүүлэхийг нэн тэргүүнд эрхэмлэн  ажилладаг билээ. 

 Баримтлах зарчим

  • Даатгуулагчийн хэрэгцээ шаардлагыг сонсож түүнд тохирсон оновчтой шийдлийг богино хугацаанд боловсруулан гаргадаг байх
  • Даатгалын үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлж харилцагчийн сэтгэл ханамжид байнга анхаардаг байх
  • Харилцагч бүрт тэгш боломжийг олгож хуулийн дагуу ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулдаг байх
  • Харилцагчдынхаа итгэлтэй түнш нь байж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг ямагт санал болгодог.



  •  Эрхэм зорилго
  • Зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг
  • Эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан
  • Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн
  • Хөгжингүй, манлайлагч компани болох.

Үнэт зүйлс

НАЙРСАГ - Хэрэглэгч, түнш бүрийг хүндэт зочин мэт хүндлэн сэтгэл ханамжийг нь дээдлэн ажиллах

ОЮУНЛАГ - Хариуцсан ажилдаа бүтээлч сэтгэлээр хандан, шинэ санал санаачилгаар тогтмол хөгжүүлэх

МАНЛАЙЛАЛ -  Бусдыг манлайлан, идэвхи зүтгэлтэй ажиллах

ИТГЭЛТЭЙ - Хэрэглэгч, харилцагч ажиллагсадтай харилцан итгэлцэлд  тулгуурлан ажиллах

НЭГДМЭЛ - Компанийн зорилго, зорилтод хүрэхийн төлөө нэгдэн тэмүүлж ажиллах

 Хүний нөөц

“Номин Даатгал” ХХК нь нийт 80 гаруй үндсэн ажилтантай, 200 гаруй төлөөлөгчтэйгээр арилжааны даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг  Монгол орны өнцөг булан бүрт хүргэн ажиллаж байна. Нийт ажилтнуудын 50 гаруй хувь нь даатгалын эдийн засагч мэргэжилтэй, энэ салбартаа бэлтгэгдсэн туршлагатай ажилтнууд байгаа нь компанийн хувьд мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бүрэн  хангагдсаныг илтгэнэ.

Компанийн удирдлагын зүгээс ажилтан албан хаагчдынхаа мэдлэг чадварыг сайжруулах тал дээр ихээхэн анхааран ажиллаж гадаад, дотоодын сургалт, семинарт хамруулан даатгалын салбарын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх бодлого баримтлан ажиллаж байна.

Салбар нэгж

“Номин Даатгал” ХХК нь даатгалын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монгол Улсын хэмжээнд иргэн бүрт хүргэх зорилт тавьж ажилласны дүнд Улаанбаатар хотод төв оффис болон 2 салбар, 3 төлөөлөгчийн газар, санхүүгийн үйлчилгээний 7 цэг, орон нутгийн 20 салбар , 12 зуучлагч, 6 банкаар дамжуулан өөрийн үйлчилгээг хүргэж байна.

Цаашид ч энэ зорилтоо биелүүлж, иргэд байгууллагад хүрч үйлчлэхийн тулд салбар төлөөлөгчийн газрын тоог нэмэгдүүлэн хэрэглэгчдэд улам бүр ойртон ажиллах боломжийг байнга эрэлхийлсээр байх болно.