Ачаа тээврийн даатгал

Байгууллагын гадаад дотоодоос зөөж тээвэрлэж буй бүх төрлийн ачаа бараанд учирч болзошгүй эрсдэлийн улмаас үүсэх хохирлыг нөхөн төлөх даатгалын үйлчилгээ юм.
 Юуг даатгах вэ?
  • Аж үйлдвэрийн бараа, барилгын материал
  • Машин, механизм, тоног төхөөрөмж
  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Хөдөө аж ахуйн бараа
  • Бусад ачаа бараа
Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд
  • Асуулгын маягт бөглөх
  • Байгууллагын гэрчилгээ
  • Тээвэрлэж буй ачааны инвойс
  • Даатгуулах үеийн зураг
  • Бусад шаардлагатай мэдээллүүд
Ямар эрсдэлээс даатгуулах вэ?
  • Ачаа тээвэрлэж байх үеийн тээврийн хэрэгсэл осолдсоны улмаас үүдэн гарах хохирол
  • Ачаа барааг ачих, буулгах үеийн хохирол
  • Гадны гэмт халдлага
  • Байгалийн гамшиг
  • Гуравдагч этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учрах
  • Гал түймэр дэлбэрэлтийн улмаас тээвэрлэж буй ачаа бараанд хохирол учрах
  • Тээвэрлэж буй ачаа барааг хулгайд алдах
  • Тээвэрлэж буй ачаа барааг дээрэмдүүлэх
  • Хулгай дээрмийн үр дагаврын улмаас даатгалын зүйлд хохирол учрах
  • Хүндэтгэн үзэх шалтгаантайгаар тээвэрлэгч компани гэрээнд заасан тээвэрлэлтийн маршрут зөрчсөний улмаас гарсан хохирол
Нөхөн төлбөр хүсэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?
  • Даатгуулагчийн албан бичиг
  • Даатгалын гэрээний эх хувь
  • Даатгалын эрсдэл гарсныг нотлох баримтууд
  • Даатгалын тохиолдол болсон тухай холбогдох байгууллагын акт, дүгнэлт, шийдвэр, тодорхойлолт
  • Хохирлын үнэлгээ
Даатгалд төлөх төлбөр буюу хураамжийг хэрхэн тооцоолох вэ?
Ачаа барааны нэр төрөл, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтийн нөхцөл, маршрут, даатгалын эрсдэлийн сонголт, даатгалын үнэлгээ зэргээс хамаарч даатгалын хураамжийг тооцоолно.