Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгал

Байгууллагын үзүүлж буй үйлчилгээ, үйлдвэрлэж, нийлүүлж буй бүтээгдэхүүнээс шалтгаалж гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлөх үйлчилгээ юм.
 Юуг даатгах вэ?
  • Гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд
  • Гуравдагч этгээдийн эд хөрөнгө
Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд
  • Асуулгын маягт бөглөх
  • Байгууллагын гэрчилгээ
  • Бусад шаардлагатай мэдээллүүд
Ямар эрсдэлээс даатгуулах вэ?
Байгууллагын үзүүлж буй үйлчилгээ, үйлдвэрлэж, нийлүүлж буй бүтээгдэхүүний чанараас шалтгаалан гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хохирол

Нөхөн төлбөр хүсэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?
  • Даатгуулагчийн албан бичиг
  • Даатгалын гэрээний эх хувь
  • Даатгалын эрсдэл гарсныг нотлох баримтууд
  • Холбогдох байгууллагын акт, дүгнэлт, шийдвэр, тодорхойлолт
  • Хохирогчийн өргөдөл, бичиг баримтууд
  • Хохирлын үнэлгээ, эмнэлэг эмчилгээний зардлын баримтууд
Даатгалд төлөх төлбөр буюу хураамжийг хэрхэн тооцоолох вэ?
Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, үйлдвэрлэж, нийлүүлж буй бүтээгдэхүүний нэр төрөл, хадгалалт хамгаалалтын нөхцөл, даатгалын үнэлгээний хэмжээ зэргээс хамааруулан даатгалын хураамжийг тооцоолно.