Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үйлчилгээ юм.

Хэн даатгуулах вэ?

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
  • Мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч бүр тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран мэргэшсэн жолоочийн даатгалд заавал хамрагдана.

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Жолоочийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх
Юуг даатгуулах вэ?

Даатгалтай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн буруугаас учирч болзошгүй доорхи хохирлын зардлыг төлнө.

  • Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулж болзошгүй хохирол
  • Бусдын эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирол

Хамгаалалтын хязгаар ба суурь хураамж

Тээврийн хэрэгслийн ангилал

Нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ

Даатгалын суурь хураамж

1

“А” ангиллын тээврийн хэрэгсэл

5 000 000

12 500

2

“В” ангиллын тээврийн хэрэгсэл

5 000 000

33 000

3

“С” ангиллын тээврийн хэрэгсэл

10 000 000

42 500

4

“D” ангиллын тээврийн хэрэгсэл

10 000 000

53 000

5

“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл

5 000 000

12 500

6

Мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч

Осол болох үед жолоодож явсан тээврийн хэрэгслийн ангиллаас хамааран нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ тодорхойлогдоно.

33 000

Даатгалд төлөх төлбөр буюу хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

Даатгалын суурь хураамжид үндэслэн:

  • Тухайн тээврийн хэрэгслийн харъяалал
  • Тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал
  • Чиргүүл
  • Өмчлөгч
  • Осол гаргасан тухай мэдээлэл
  • Худал мэдээлэл өгсөн эсэх
  • Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо, нас, жолооны туршлага зэрэг үзүүлэлтүүдэд харгалзах итгэлцүүрүүдээс хамаарч таны төлөх даатгалын хураамж тооцоологдоно.
Нөхөн төлбөр
  • Гуравдагч этгээдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд зэрэг хохирол учруулсан тохиолдолд хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
  • Даатгагч бусдын эрүүл мэндтэй холбоотой хохирлын нөхөн төлбөрийг ажлын 10 хоногийн дотор, эд хөрөнгө холбоотой хохирлын нөхөн төлбөрийг 1 сарын дотор хуулийн дагуу хохирогчид олгоно.
  • Хэрэв даатгуулагч хариуцлагын даатгалын үнэлгээгээ албан журмын даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээнээс өндөр тогтоож даатгуулах хүсэлтэй байгаа бол сайн дурын жолоочийн хариуцлагын даатгалд нэмж хамрагдах боломжтой.

Асуудал үүссэн үед та ямар арга хэмжээ авах вэ?

· Ослын газраас нэн даруй даатгагчид мэдэгдэх
· Утас: 7577-5555, 7000-3000
· Факс: 7577-9999
· И-мэйл: insurance@nomin.net
· Нөхцөл байдал, хохирлын байдлыг харуулсан фото зураг авах
· Шаардлагатай тохиолдолд замын цагдаа дуудах

Нөхөн төлбөр хүсэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?

  • Албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  • Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг
  • Холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  • Хохирлын үнэлгээний акт
  • Хохирогчийн өргөдөл, бичиг баримтууд
  • Хохирлын үнэлгээ
  • Бусад холбогдох материалууд