Барилга угсралтын даатгал

Барьж буй барилга байгууламж, барилгын материал зэрэг барилгын ажилд ашиглагдаж буй эд хөрөнгүүдээс гадна барилгын ажлын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлийн улмаас үүсэх хохирлыг нөхөн төлөх зорилготой багц даатгал юм.

 Юуг даатгах вэ?
  • Баригдаж буй бүх төрлийн барилга, байгууламж
  • Барилга угсралтын талбайд байгаа бүх төрлийн материал, техник тоног төхөөрөмж, машин механизм, түр сууц, агуулах, усан хангамжийн суваг хоолой, инженерийн шугам сүлжээ гэх мэт бүрдэл хэсгүүд
  • Барилгын ажлын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага буюу хариуцагч байгууллагын бусдад учруулах хохирлын хариуцлага
Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд
  • Гүйцэтгэгч, захиалагч болон туслан гүйцэтгэгчийн мэдээлэл /Улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад/
  • Баригдаж буй барилгын байршил, хаяг, төслийн хугацаа
  • Барилга угсралтын ажлын графикт хугацаа болон бусад материалууд /план зураг, ус цаг уурын албаны судалгаа, барилга барих газрын зөвшөөрөл гэх мэт/
  • Барилгын материал, тоног төхөөрөмжийн мэдээлэл
Ямар эрсдэлээс даатгуулах вэ?
  • Бүх төрлийн гал, дэлбэрэлт, тэдгээрийн үр дагавар
  • Бүх төрлийн байгалийн гамшгууд
  • Бүх төрлийн цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, гэнэтийн хэт ачаалал
  • Хөрсний суулт, нуралт
  • Даатгуулагчийн алдаанаас үүдэн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэл
Нөхөн төлбөр хүсэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?
  • Албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  • Холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  • Хохирлын үнэлгээний акт
  • Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг
  • Бусад холбогдох материалууд 
Даатгалд төлөх төлбөр буюу хураамжийг хэрхэн тооцоолох вэ?
Даатгалын хураамжийг эрсдэлийн түвшин, даатгалын зүйлийн бүтэц, хийц, зориулалт, гүйцэтгэгч байгууллагын туршлага, эд хөрөнгийн нэр төрөл, ашиглалтын хугацаа зэргээс шалтгаалан тогтооно.