Олон улсын аялалын даатгал

Хэн хамрагдах вэ?

3 сартайгаас 80 хүртэлх насны даатгуулагчийн гадаадад зорчих хугацаанд амь нас, эрүүл мэнд, ачаа тээш, бичиг баримт даатгагдана.

Даатгагдах эрсдлүүд 

Үндсэн хамгаалалт

  • Гэнэтийн өвчлөл
  • Гэнэтийн осол

Нэмэлт хамгаалалт

  • Ачаа тээш, бичиг баримт алдах
  • Ачаа тээш болон нислэг саатах
  • Хуулийн хариуцлага хүлээх
Асуудал үүссэн үед та ямар арга хэмжээ авах вэ?
  • 48 цагийн дотор доорхи хаягуудаар өөрийн овог нэр, даатгалын гэрээний дугаар, тантай холбоо барих утас, эмнэлгийн нэр, үүссэн асуудал зэрэг мэдээллийг өгөх
  • Үүссэн асуудалтай холбоотой нотлох баримтууд, мөнгө төлсөн зарлагын баримт зэргийг хадгалах
МОНГОЛ УЛС ДАХЬ
Утас: 1800-2888
Факс: 976-75779999
И-мэйл: insurance@nomin.net
АССИСТЕНТ СЕРВИС ҮЗҮҮЛЭХ ERV CHINA КОМПАНИЙН
Утас: +8610 8441 6525
Факс: 8610 8451 1175
И-мэйл: nomin@ervchina.com

Нөхөн төлбөр хүсэхдээ ямар материал бүрдүүлэх вэ?
  • Даатгуулагчийн өргөдөл
  • Даатгалын гэрээний эх хувь
  • Даатгалын тохиолдол болсон тухай холбогдох байгууллагын акт, дүгнэлт, шийдвэр, тодорхойлолт
  • Эмнэлэгийн байгууллагын дүгнэлт, эмчлүүлсэн магадлагаа, эмчилгээний тухай бичилт хийсэн амбулаторийн карт болон өвчний түүх, эмнэлэгийн хуудас  цагдаагийн байгууллага, нислэгийн компани, шүүх, прокурор, мөрдөн байцаах газрын аюул осол болсон тухай албан бичиг зэрэг баримт бичиг
Даатгалын хураамжийг хэрхэн тооцоолох вэ?

Дараах үндэслэлүүдийг харгалзан хураамжийг тогтооно. Үүнд: 
  • Зорчих улс
  • Зорчих хугацаа
  • Даатгуулагчийн нас
  • Гэр бүл, хамт олноороо зорчих эсэхээс хамаарна.