Нөхөн төлбөрийн процесс

Даатгалын тохиолдлыг мэдэгдэх, дуудлага өгөх үе шат:

-Та даатгалын тохиолдол болсон үед заавал манай шуурхай албаны 7577-5555 утсанд дуудлага өгч мэдэгдэнэ.

-Холбогдох эрх бүхий байгууллагад хандах. ЦГ, ЦЕГ, Яаралтай түргэн тусламж, ОБЕГ, Гал унтраах анги, МХЕГ гэх мэт/

-Хэрэв та сүлжээгүй газар байгаа бол өөрт байгаа гар утас болон техник хэрэгслээр фото зураг авах, дүрс бичлэг баримтжуулан улмаар сүлжээ орсон даруйд манайд дуудлага өгч мэдэгдэх, холбогдох эрх бүхий байгууллагад хандах шаардлагатай.

Үзлэг хийх үе шат:

-Даатгалын тохиолдол болсон газраас даатгагч болон эрх бүхий байгууллагын заавар зөвлөгөөгүй даатгалтай автотээврийн хэрэгсэл, даатгалын тохиолдолд хамааралтай эд мөрийн баримтыг хөдөлгөхгүй байлгах.

-Шуурхай албаны ажилтан ослын газарт очиж даатгалын тохиолдлыг баталгаажуулахаас гадна танд шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгнө.

-Холбогдох мэргэжлийн байгууллагаар үзлэг хийлгэж акт дүгнэлт, тогтоол, шийдвэр, тодорхойлолт гаргуулж авах.

Нөхөн төлбөр олгох үе шат:

-Даатгуулагч та нөхөн төлбөр хүссэн өргөдөл, түүнд холбогдох баримтын хамт манай нөхөн төлбөрийн албанд бүрдүүлж өгнө. /Даатгалын гэрээнд заагдсан/

-Гэрээгээр тохиролцсон хугацаанд багтаан шийдвэр гаргаж, нөхөн төлбөрийг даатгуулагч эсвэл хохирогчийн данс руу шилжүүлж, мэдээллийг мессежээр илгээнэ.