Бид даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх зорилгоор дэлхийд хөрөнгө, санхүүгийн чадавхиараа тэргүүлдэг өндөр зэрэглэл бүхий гадаадын давхар даатгагчидтай хамтран ажилладаг билээ. Мөн даатгалын зуучлалын чиглэлд олон жилийн туршлагатай, чадварлаг хамт олноос бүрдсэн дотоодын болон гадаадын зуучлагч компаниудтай хамтран ажиллаж байна.

         Асимон Брокерс ХХК
Асимон Брокерс ХХК нь 2004 онд байгуулагдсан, даатгал, давхар даатгалын мэргэжлийн оролцогчийн үйлчилгээ үзүүлэгч анхны брокер компани бөгөөд энэ хугацаанд Монголын даатгалын зах зээл дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Тус компани нь дэлхийд нэр хүндтэй олон жилийн туршлагатай даатгалын зуучлалын брокер компаниудтай хамтран ажилладаг бөгөөд тэдний санал болгож буй олон төрлийн үйлчилгээг олон улсын түвшинд өөрийн орны үйлчлүүлэгчид, харилцагчдад мэргэжлийн өндөр түвшинд хүргэж зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. 

Munich Re

Munich Re нь 1880 онд Карл Тиемийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш даатгалын салбарт дэлхийд тэргүүлэгч байсаар ирсэн ба 135 жилийн баялаг түүхтэй арвин туршлагатай компани юм. Тус компани нь 43,000 ажилтантайгаар дэлхийн бүхий л улс оронд давхар даатгалын бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2015 онд компанийн орлого 48 тэрбум евро хүрсний 3,2 тэрбум нь цэвэр ашиг байжээ. Давхар даатгалын компаниудын чансааг тухайн компанийн санхүүгийн үзүүлэлт, стратегийн байр суурь болон урт хугацаанд эрсдэл даах чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр тогтоодог бөгөөд эдгээр үзүүлэлтийн дагуу Munich Re дэлхийн давхар даатгалын зах зээлд жил ирэх тусам өөрийн байр суурийг бататгасаар байгааг дараах үнэлгээ, чансаагаар харж болох юм.   

Чансаа, зэрэглэл:
A.M Best A+ (Superior)
Fitch AA (Very strong)
Moody’s AA3 (Excellent)
Standard & Poor’s AA- (Very strong)

ERV China

ERV China нь Munich Re компанийн охин компани болох ERGO компанийн БНХАУ дахь салбар компани юм.                                 
ERGO нь Германы шилдэг ердийн даатгалын компаниудын нэг бөгөөд дэлхий дахинаа 30 гаруй салбартай, 48,000 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн үйл ажиллагаа нь Ази, Европ тив рүү чиглэсэн байдаг бөгөөд 2014 оны хураамжийн нийт орлого нь 18 тэрбум евро хүрсэн байна. ERV компанийн хувьд ERGO компанийн олон улсын аяллын даатгалыг хариуцсан компани бөгөөд дэлхийн 20 гаруй оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 


Энэтхэгийн Жэй Би Бода /J.B.BODA/

Энэтхэгийн Жэй Би Бода /J.B.BODA/ давхар даатгалын зуучлагчийн тухайд 1943 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 80 орны 300 гаруй даатгалын компанитай хамтран ажилладаг. 2002 онд Энэтхэг улсаас анх удаа Ллойдс-оос хүлээн зөвшөөрөгдсөн брокер компани болж улмаар одоо Энэтхэгийн хамгийн том олон жилийн туршлагатай брокер компани болоод байна. Тус компани "Номин Даатгал" ХХК-тай 2005 оноос хойш идэвхитэй хамтран ажиллаж байгаа юм. 


Ханновер Ре

Ханновер Ре нь 1966 онд үүсгэн байгуулагдсан. 1969 оноос Азид давхар даатгалын хамгаалалт үзүүлж эхэлсэн ба дэлхийн 150 улсын 5,000 гаруй даатгалын компанитай бизнесийн хамтын ажиллагаатай, дэлхийн таван тивд 100 гаруй охин компани, салбар, төлөөлөгчийн газарт 2500 гаруй ажилтан албан хаагчтай бөгөөд хураамжийн нийт орлого нь 10 тэрбум евро хүрдэг дэлхийн томоохон давхар даатгалын групп юм.                                                                                           
Зэрэглэл:
  • Standard & Poor’s-н AA- “Very Strong” 
  • A.M. Best A+ "Superior"